WWW. ALTAISHOP.MN ВЭБ САЙТЫН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Та үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж онлайн худалдан авалт хийнэ үү.

Ерөнхий заалт

  • Алтайшоп.мн цахим худалдааны сайт нь “Хан Өвүг” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  • Хэрэглэгч Алтайшоп цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр вэб сайтаар худалдаа хийх, үйлчилгээ авах эрхтэй.
  • Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Хан Өвүг” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
  • altaishop.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой.

Вэб сайт түүний үйл ажиллагаа

  • “АЛТАЙ Шоп” интернет худалдааны сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  • Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  • Вэб сайт өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
  • Вэб оператор ажлын өдөр 10.00-19.00 , амралтын өдөр 11.00 – 19.00 цаг хүртэл ажиллана.
  • Байгууллага вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

Вэб сайтын хэрэглэгч ба гишүүнчлэл

  • Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэбээр үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч вэбийн гишүүн байх эрхтэй.
  • Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  • Хэрэглэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн е-майл хаяг, нууц үгийг оруулна. Мөн өөрийн Facebook эрхээр бүртгүүлэх, нэвтрэх боломжтой.
  • Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
  • Нэг хэрэглэгч нэг л е-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
  • Шинээр бүртгүүлж вэбийн гишүүн болмогц тухайн хэрэглэгчид данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтах бөгөөд картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
  • Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  • Хэрэглэгч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  • Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1-ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.

Хүргэлт

  • Бүх бараа бүтээгдэхүүнийг гэрээт хүргэгч, компанийн хүргэгч ажилтан хүргэнэ.
  • Хүргэлтийг барааны жин, овор хэмжээнээс үл харгалзан ижил цаг хугацаанд түгээнэ.
  • Хүргэлт аймгийн төв дотор 24 цаг дотор хийгдэх ба сум орон нутгийн захиалгыг сумдын унаанд тавьж өгнө. (Хагас сайн өдөр хүргэлт хийгдэхгүй)
  • Хүргэлт өдөр бүр 09.00 – 19.00 цагийн хооронд хүргэнэ. Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.
  • Хэрэглэгч барааг хүлээн авахаасаа өмнө захиалгын хуудас болон бичиг баримтаа борлуулалтын ажилтанд шалгуулна.
  • Тухайн барааны хүргэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг вэб оператор хэрэглэгчийн худалдан авсан имэйл хаяг руу тогтмол илгээх ба хэрэглэгч өөрийн зариалгын түүх дотроосоо харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэлд худалдаалагдсан бараа хэзээ хүргэлтэнд гарсан болон хэдэн цагт хүргэгдсэн талаарх мэдээ багтана.
  • Хэрэглэгч барааг хүлээн авахдаа барааны бүрэн бүтэн байдал, тоо ширхэг, захиалга үнэн зөв байгааг шалган хүргэлтийн маягт дээр гарын үсэг зуран баталгаажуулна.

Үнэ, төлбөр тооцоо

  • Бэлнээр төлөх– Захиалсан барааг хүргэж өгөн, хүлээн авсанаар худалдан авагч нь төлбөрөө бэлнээр төлнө.
  • Дансаар төлөх– Та дараах банкны дансуудад төлбөрөө шилжүүлнэ үү!

Хаан банкны төгрөгийн данс – 5337311010

Хүлээн авагч нь: Хан Өвүг ХХК

Гүйлгээний утга: Утасны дугаар зай аваад барааны код бичнэ.

Та аль ч банкны Интернет болон Мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой.

Вэб сайтын цагийн хуваарь

  • Вэб сайтын ажиллагаа: 24 цаг
  • Вэб оператор: Бүх өдөр: 08.00-22.00

Бараа буцаах нөхцөл

  • Хэрэглэгч худалдан авсан бараагаа буцаах үед барааны үнийн нийлбэр дүнгийн 10% хувийг суутгана. (Холбогдон гарах хүргэлтийн зардал болон бусад зардлууд орно.
  • Худалдан авсан бараагаа ижил төрлийн бүтээгдэхүүнээр солих боломжтой ба дахин хүргэлтийн зардлыг хэрэглэгч нэмж төлнө.
  • Худалдан авагч барааг хүлээн авсанаас хойш 24 цагийн дотор дээрх 2 заалтын дагуу барааг буцаах буюу солиулах боломжтой.
  • Худалдан авагч барааг задалсан, хэрэглэсэн тохиолдолд буцаах, солих боломжгүй.

Бусад заалт

  • Нийлүүлэгч болон зарах бараа бүтээгдэхүүн, төлбөр тооцоо, хэрэглэгчийн мэдээлэл, гомдол, хүргэлт зэрэгтэй холбоотой өдөр тутмын асуудлыг менежер бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд бодлогын чанартай өөрчлөлт, ноцтой зөрчил зэрэг асуудлыг захирлуудын тусламжтайгаар шийдвэрлэнэ.
  • Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэг асуудал эсвэл тодруулга гарвал вэб оператор хэрэглэгчийн утас эсвэл e-мэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
  • Худалдан авагч худалдан авсан бараа нь төсөөлж байснаас өөр, сэтгэл ханамжгүй байвал барааг зөвхөн 24 цагийн дотор буцаах эрхтэй.
  • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
  • Хэрэглэгч санал хүсэлт, асуулт, лавлагааг e-мэйл болон чат ашиглан мөн 80067066, 70484998 утсаар вэб оператортой холбогдон хийж болно.